ДУБАЙ
Элсэн цөлийн дундаас дэлхийн хамгийн орчин үеийн, хамгийн тансаг хот болон сүндэрлэсэн Дубай таныг гайхамшиг, адал явдлаар дүүрэн аялалд урьж байна. Дэлхийн дээд амжилтууд, нэрийн хуудас болсон архитектур, далайн эргийн амралт, худалдааны төгс сонголтууд—all in one trip.
Аялалын хөтөлбөр
УЛААНБААТАР-БЭЭЖИН-ДУБАЙ
Улаанбаатар хотоос өдөр ........цагийн нислэгээр бээжингээр дамжин АНЭУ-н Дубай хотыг зорин ниснэ. шөнийн .......цагт Дубай хотод буугаад хил гаалиар нэвтэрсний дараагаар орон нутгийн хөтөч болон жолооч тосно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
ДУБАЙ ХОТЫН ЭЛСЭН ЦӨЛИЙН САФАРИ АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад үд хүртэл чөлөөт цагтай бөгөөд буудлынхаа усан бассейн, алжаал тайлах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг амралтын хэсгүүдэд цагийг өнгөрөөх боломжтой. Үдээс хойш АНЭУ-ын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдартай бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.
ДУБАЙ ХОТЫН АЯЛАЛ
• Өглөөний цайны дараа манай гарагийн хамгийн хурдацтай хөгжиж буй Дубай хотынхоо аялалд гарна. • Жумейра далайнэрэг, Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал зэргээр зочлоно. Дараа нь ирээдүйн музейн урд очиж дурсгалын зурагаа татуулна. • өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-ын ажиглалтын тавцан 124 давхарт гарч, хотын ерөнхий байдлыг толидон харахын зэрэгцээ Дубайн өнгө гэрлийн уусал, хөгжим айзамт усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно. Мөн Дубай Малл-р худалдаа хийх боломжтой. Оройнхоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
ДУБАЙ
Өглөөний цайны дараа Дубай хотын Вайлд Вади паркт тоглож, төрөл бүрийн тоглоомоор тоглон, хиймэл давалгаанд цохиулан, наранд биеэ шаран өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Марина далайн эрэг дээр цагийг өнгөрүүлнэ. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
ДУБАЙ ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэг дээр амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой.
ДУБАЙ-АБУ ДАБИ-ДУБАЙ
Өглөөний цайны дараа Абу Даби хот руу хөдөлнө. Абу Даби хотод Алдарт Шэйх Заедын сүм, Луврийн музей үзээд өдрийн хоолнЫ дараа нь Дубай хотын зүг хөдөлнө. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн 01:15 цагийн нислэгээр Дубайгаас Бээжингийн чиглэлд ниснэ.
ДУБАЙ-БЭЭЖИН
Өдрийн 13:00д Бээжин хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
БЭЭЖИН-УЛААНБААТАР
Өглөөний 08:30 цагийн нислэгээр Гандирсын хот Дубайгаар хийсэн аяллын дурсамжаа өвөртлөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниснэ.





