ТЭНҮҮН МОГОЛ ХХК – ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Шинэчлэгдсэн огноо: 2025-12-09

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (“Нөхцөл”) нь Тэнүүн Могол ХХК-ийн (“Бид”, “Манай компани”) вебсайт болон аяллын үйлчилгээ (“Үйлчилгээ”)-г ашиглахтай холбоотой эрх, үүрэг, журам, хариуцлагыг тогтооно. Манай вебсайт болон аяллын үйлчилгээг ашигласнаар та эдгээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1. Үйлчилгээний цар хүрээ
Бид дараах үйлчилгээ үзүүлнэ:

  • Олон улсын аяллын багц санал болгох
  • Хөтөлбөрийн мэдээлэл, үнэ, үйлчилгээний танилцуулга
  • Аяллын захиалга, төлбөрийн баталгаажуулалт
  • Зөвлөгөө, аяллын хэрэглэгчийн үйлчилгээ
  • Манай вебсайт нь аяллын мэдээлэл танилцуулах онлайн платформ бөгөөд хэрэглэгчид мэдээлэлтэй танилцах зорилготой.

2. Захиалга баталгаажилт

  • Аяллын захиалга нь урьдчилгаа төлбөр хийгдэж, и-мэйл эсвэл бичгээр баталгаажсан үед хүчинтэй болно.
  • Урьдчилгаа төлбөргүйгээр ямар ч аяллын багц баталгаажихгүй.
  • Захиалсан үйлчилгээний нарийвчилсан мэдээлэл (буудал, нислэг, цагийн хуваарь) тухайн улсын нөхцөлөөс хамааран өөрчлөгдөх боломжтой.

3. Төлбөрийн нөхцөл

  • Төлбөрийг банкны шилжүүлэгээр хүлээн авна.
  • Аяллын нийт үнийг захиалгын гэрээ эсвэл баталгаажуулалтын дагуу тодорхой хугацаанд бүрэн төлнө.
  • Төлбөрийн хоцролтоос үүдэн нэмэлт торгууль үүсч болзошгүй.

4. Цуцлалт болон буцаалт
Цуцлалтын нөхцөл нь аяллын багц, агаарын тээврийн компани, зочид буудлын бодлогоос хамаарч өөр өөр байна.
Ерөнхий нөхцөл:

  • Онгоцны тийз ихэнхдээ цуцлах боломжгүй буюу илүү өндөр торгуультай.
  • Зочид буудлын үйлчилгээний цуцлах хугацаа: 7-30 хоногийн өмнө.
  • Захиалга цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр буцаагдахгүй байж болно.
  • Манай компани гуравдагч байгууллагын (нислэг, зочид буудал, даатгал) тогтоосон нөхцөлийг хатуу мөрдөнө.

5. Аяллын хөтөлбөрийн өөрчлөлт

  • Байгалийн гамшиг, цаг агаар, нислэгийн өөрчлөлт, улс төрийн нөхцөл гэх мэт биднээс үл хамаарах шалтгааны улмаас хөтөлбөр өөрчлөгдөж болно.
  • Ийм тохиолдолд бид хамгийн ойролцоо, боломжит хувилбарын үйлчилгээ санал болгоно.
  • Эдгээр өөрчлөлтөөс үүдэн гарах шууд болон шууд бус хохирлыг компани хариуцахгүй.

6. Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ:

  • Паспортын хүчинтэй хугацааг 6 сараас дээш байлгах
  • Визийн материал үнэн зөвээр бүрдүүлэх
  • Аяллын даатгал авах
  • Аяллын дүрэм, хөтөчийн зааврыг дагаж мөрдөх
  • Төлбөрийн хугацааг баримтлах

7. Хариуцлага хязгаарлалт

  • Манай компани дараах тохиолдолд үүсэх хохирлыг хариуцахгүй
  • Нислэгийн хоцролт, цуцлалт
  • Паспорт, визийн асуудлаас шалтгаалсан саатал
  • Хувийн эд зүйлийн хулгай, гэмтэл
  • Байгалийн гамшиг, онцгой нөхцөл
  • Аялагч өөрийн буруугаас үүдсэн хохирол

8. Хувийн мэдээллийн хамгаалалт

  • Бид Нууцлалын бодлогын дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж, хамгаална.
  • Хувийн мэдээллийг гуравдагч талд зөвхөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дамжуулна.

9. Зохиогчийн эрх
Манай вебсайтын текст, зураг, видео, лого зэрэг бүх контент нь Тэнүүн Могол ХХК-ийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлах, түгээхийг хориглоно.

10. Нөхцөлд өөрчлөлт оруулах

  • Манай компани энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.
  • Шинэчлэл гарсан тохиолдолд вебсайтад байршуулан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд шинэчилсэн нөхцөлийг нийтлэгдсэн өдрөөс хүчинтэйд тооцно.