ХАЙНАН АРЛЫН ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

7 өдөр
20 хүртэл хүн
Хятад
  • Саньяа хот бол Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах аялал жуулчлалын хот бөгөөд халуун бүсийн эрэг дээр байрладаг дэлхийн хамгийн цэвэр экологын газар нутаг юм. Энэ нутаг нь нар шарж, далай тэнгис хангисан,нууцлаг ширэнгэн ой, өвөрмөц соёл, зан заншилтай бөгөөд дэд бүтэц өндөр хөгжсөн хот юм.
  • Энэ газрын байгаль нь Саньяа хотыг өөрийн өнгө төрхөөрөө чимж байдаг. Уг хот нь жилийн дөрвөн улирал ногооноороо байх ба гурван талаараа уран зураг мэт гайхалтай уул нуруудаар хүрээлыэгдсэн байдаг. Агаарын дундаж хэм нь +33 градус, 1-р сард +25 С градус байдаг.
  • Саньяа хотын эргийн шугам нь 209 км үргэлжлэх бөгөөд, 19 жижиг эрэг, 40 том жижиг арлуудаас бүрдэнэ. Мөн түүнчлэн өвөрмөц хэлбэртэй далайн ургамалуудаар баян. Энд үндсэн дөрвөн эрэг байх бөгөөд, эдгээр нь өөрийнбайгалийн өвөрмөц тогтоцоороо ялгарч байдаг. Ялунвань , Саньяавань , Хайтанвань , Дадунхай гэсэн 4-н үндсэн арал байдаг.

Аялалын хөтөлбөр

1

УБ-САНЯА (хоол: өглөө)

Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр Мягмар гарагын шөнө 11:30 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагын өглөө үүрээр 02:00 цагт HO-1528 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор Хайнан руу ниснэ. Хайнан арлын Саньяа хотодөглөө 07:15 –д газардана. Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Энэ өдөр өглөөний цайгаа Зочид буудалдаа ууна. Дараа нь буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.

2

САНЯА ХОТЫН АЯЛАЛ (хоол: өглөө, өдөр, орой)

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саньяа хотын алдартай Сувдны дэлгүүр орно. Дараа нь Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд дурсгалын зураг авхуулна. Дараа нь Тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Саньяа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнаны үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй. Энэ өдөр та бүхэнд өдрийн хоол бургер өгөх бөгөөд, дараа нь далай дээрх сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж болно

3

YANODA ШИРЭНГЭН ОЙН ХҮРЭЭЛЭН (хоол: өглөө, өдөр, орой)

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Саньяа хотын аялалдаа гарна. Бид Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой. Дараа нь Саньяа хотын тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана. Үргэлжлүүлэн очих Халуун орны үзэсгэлэнт ширэнгэн ойн хүрээлэн нь 2008 онд байгалийн тогтоц дээр тулгуурлан байгуулагдсан. Тус хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой, гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс, уламжлалт анагаах ухаан, зэрэг олон төрлийн зүйлсийг багтаасан аялал жуулчлалын томоохон бүс юм. 2012 оноос эхлэн Хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт бүс болсон юм. Дараа нь ШИЛЭН ГҮҮР - ээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг аваарай.

4

ЧӨЛӨӨТ ӨДӨР (хоол: өглөө)

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно. Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөртхөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.

5

АТЛАНТИС УСАН ПАРК (хоол: өглөө, орой)

Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна. Эхний очих газар нь Саньяа хотын алдартай торгон утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно. Атлантис цогцолбор: Саньяа хотын Хай Та эрэгт байрлах дэлхий дээр хоёрхон байдаг 7 одтой тансаг амралтын газар юм. Дэлхийд алдартай 80 гаруй архитектур, дизайнеруудын зохион бүтээсэн Атлантис цогцолбор нь Хайнан нутгийн өвөрмөц соёлыг барууны өнгө төрхтөй хамт хослуулсан тансаг зэрэглэлийн цогцолбор газар юм. Уг цогцолбор газар нь нийт 1314 өрөөтөй тансаг зэрэглэлийн таван зочид буудалтай бөгөөд далайн ёроолыг харах боломжтой люкс өрөөнүүдтэй. Хамгийн том люкс(Imperial Suite) нь 1061 мкв талбайтай. Атлантис Усан парк: Та манайд ирсэнээр 8 давхар байшинтай тэнцэх өндөрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшигийг биер мэдэрэн, эцэст нь 72.7 км/ц-нхурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарах болно.Атлантис нь дэлхийн олон олон жуулчдыг маш ихээр татдаг ба тоглоомууд нь танд гайхалтайадерналин ялгаруулсан мэдрэмжийг өгөх болно. .Орой нь зочид буудалдаа хүрэлцэн ирж, амарна

6

Чөлөөт өдөр (хоол: өглөө)

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно. Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөртхөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.

7

САНЯА-УБ (хоол: өглөө, орой)

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна. -Эхний үзвэр бол Сарнай цэцэгсийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцэгээр хийсэн гоо сайханы бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой. -Саньяа хотын хамгийн өндөрлөг цэг болох Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт газраар зочилж, Дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаална. Энэ нь Саньяагийн дөрвөн том булан (Саньяа булан, Да Сяо Дунхай, Юлинбулан, Ялонг булан) болон Саньяа хотыг бүхэлд харах боломжтой цорын ганц хамгийн тохиромжтой байршил юм. Мөн дэлхийн хамгийн алдартай Rolls Royce кабелийн замыг нэвтрүүлсэн, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн агаарын кабель зам билээ. Кабелийн зам аажмаар дээшилж, Саньяа хот асар том зураг шиг нээгдэж, хотыг бүхэлд нь панорамагаар харна. Энэ нь Ази тивийн анхны далайн үзэгдэх кабель зам гэдгээрээ алдартай. -Дараа нь жимсний дэлгүүр орно. -Та бүхэн тухайн өдрийн буюу Мягмар гарагийн орой 17:00 цагт SANYA PHOENIX INTERNATIONAL AIRPORT TERMINAL - онгоцны буудалд дээр бэлэн байна. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна. -Үүний дараагаар Саньяа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд МЯГМАРААС Лхагва гарагын өглөө үүрээр 01:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Зочид буудлын өглөөний цай
УБ-САНЯА-УБ нислэгийн тийзүүд
Аяллын иж бүрэн даатгал
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Хөтөлбөрт заагдсан зочид буудал/нэг өрөөнд 2 хүн байрлана/
Хөтөлбөрт заагдсан унаа
Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч
Зочид буудлын өрөөнд ганцаар байрлах, эсвэл нэмэлт ор авах бол нэмэлт төлбөртэй
Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
Гадуур ресторан дахь бүх уух зүйлс
Нутгийн хөтөч, жолоочид гарын мөнгө

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 3,990,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.