ЭРЭЭН-ЖИНИНЬ-БЭЭЖИН

7 өдөр
20 хүртэл хүн
Хятад

Хотуудын хөгжил, түүхэн дурсгал, орчин үеийн адал явдлыг нэгтгэсэн онцгой аялал

Хятад улсын хойд нутгийн худалдааны төвөөс эхлээд дэлхийн хэмжээний зугаа цэнгэлийн парк хүртэл нэг маршрутаар аялах боломжийг энэ аялал танд олгоно. Эрээн хотын танил уур амьсгал, Жинин хотын шинэ хөгжлийн өнгө төрх, Бээжин хотоор дамжих түүхэн аялал, төгсгөлд нь Universal Resort-ийн адал явдал—бүгд таны аяллыг мартагдашгүй болгох болно.

Аялалын хөтөлбөр

1

УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД

Улаанбаатар гал тэрэгний буудал дээр .... цагт цугларна. .....цагт УБ-ЗАМЫН ҮҮД чиглэлийн гал тэрэгт сууна.

2

ЭРЭЭН-ЖИНИНЬ ХОТ

Өглөө замын үүдэд буугаад хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод очоод Жининь хот руу автобусаар явна. Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3 цаг 30 минут орчим явж хүрнэ. Өвөр монголын хамгийн том 5-н одтой "Water World" усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ. Та энэхүү усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

3

ЖИНИНЬ-БЭЭЖИН ХОТ

Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино. Бээжин хотод ирж зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн, шувууны үүр болон усан шоо буюу water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

4

БЭЭЖИН ХОТЫН АЯЛАЛ

Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох бээжин аквариумд очно. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600 гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. Үдээс хойш TeamLab Massless очно. Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ.

5

БЭЭЖИН UNIVERSAL STUDIO

Өглөөний цайны дараа холливуудын алдарт нэгдсэн цогцолбор UNIVERSAL STUDIO-д очин бүхий л өдрийг хөгжилтэй, мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой.

6

БЭЭЖИН-ЭРЭЭН

Өглөөний цайны дараа дэлхийн долоон гайхамшигийн нэг цагаан хэрмээр аялаад, хурдны замаар эрээн хотыг зорин хөдлөнө. Орой нь эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.

7

ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД

Өглөөний цайны дараа эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт зочид буудлыг өрөөгөө хүлээлгэж өгөн эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун замын үүдэд ирнэ. ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР чиглэлийн гал тэрэгт сууж маргааш өглөө УБ хотод бууснаар бидний аялал ийнхүү өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Гал тэрэгний тасалбар
Зочид буудал
Аяллын хөтөч
Зочид буудлын өглөөний цай
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Аяллын иж бүрэн даатгал
Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар
Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
Хувь хүний хэрэглээний зардал

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 1,650,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.