ЕГИПЕТ

7 өдөр
Египет

Эртний соёл иргэншлийн өлгий нутаг Египет улс таныг мянганы түүх, домгийн өнгө аялгуу, ертөнцийн долоон гайхамшгийн нэгтэй нүүр тулах гайхалтай аялалд урьж байна. Пирамидуудын сүр хүч, хаадын хөндийн нууцлаг мэдрэмж, Нил мөрний намуухан салхи—Египет бол хүний төсөөллийг давсан соёлын аялал.

Аялалын хөтөлбөр

1

УБ-ИСТАНБУЛ-КАЙР

........ Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларах Улаанбаатар хотоос өглөөний .........цагаас Хөшигтийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудлаас Туркиш Эйрлайн компаний агаарын хөлгөөр нисэн аялал эхэлнэ. Истанбул хотод орон нутгийн цагаар ........цагт газардана, цааш бид Истанбул нисэх буудлаас ...... цагаас хөөрч Кайр хотод ......... цагт газардана. Нутгийн хөтөч, жолооч нар тосон авч оройн хоол идээд зочид буудалдаа бүртгүүлэн аян замын алжаалаа тайлан амарна.

2

ПИРАМИД, СФИНКС АЯЛАЛ

Өглөөний цайны дараа бид Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Пирамидууд болон , Пирамидуудыг хамгаалдаг гэгддэг хүний толгойн дүрстэй, арслангийн биетэй, бүргэдийн далавчтай хөшөө болох Сфинкс , цөлийн хясааны хавтангийн эрэг дээр байрлах үзэсгэлэнт Сүм болон Египетийн музейгээр аялангаа оройн хоолоо Нил мөрний усан онгоцон дээр зооглоно. Дараа нь зочид буудалдаа буцан ирж амарна

3

КАЙР ХОТ – ЛЮКСОР ХОТ

Өглөөний цайны дараа Кайрын онгоцны буудал руу Египетийн алдарт Люксор хот руу ниснэ. Люксорт хотод буугаад МЭӨ 2000 онд байгуулагдсан хамгийн том , гайхалтай сүм болох Карнакийн сүмийг үзэж сонирхоно. Дараа нь Алабастерийн бэлэг дурсгалын дэлгүүр орсоны дараа өдрийн хоолоо идээд зочид буудалдаа амарна. Оройн хоолноос өмнө шөнийн тэнгэрт гялалзан харагдах гайхамшигт Люксорын сүм, 3-р Аменхотепийн хөшөөг үзээд буудалдаа амарна.

4

ЛЮКСОР ХОТ-ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайны дараа бүтэн өдөр чөлөөт өдөр. Та өөрийн сонирхлдоор өдрийг өнгөрүүлэхийн зэрэгцээ дараах нэмэлт аяллуудыг төлбөр төлөн аялах боломжтой. -Хаадын тосгон -Hatshepsut-н сүм -Эртний Египетийн түүхийг агуулсан газруудтай танилцах боломжтой

5

ЛЮКСОР - ХУРГАДА ХОТ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын дараагийн хэсэг болох Хургада хотруу автобусаар явна. Египет улсын Хургада хотод байрлах 'all inclusive' буюу хоол болон уух юмс үнэгүй далайн эргийн ресортод байрлан аян замын алжаалаа тайлна.

6

ХУРГАДА ХОТ

Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км үргэлжлэх хот юм. Энэ хот нь усанд шумбах , сэлэхэд таатай байдлаараа алдартай, -бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх газруудтай. Энэ өдөр та хүссэнээрээ үзэсгэлэнт хоттой танилцаж цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

7

ХУРГАДА ХОТ

Та энэ өдөр ч мөн хүссэнээрээ амарч, дэлгүүр хэсэж, эсвэл гайхалтай харагдацтай далайн эрэг дээр биеэ шарах зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

8

ХУРГАДА - ИСТАНБУЛ-УБ

Энэ өдөр та өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Хургада хотын онгоцны буудлаас өглөө ....... цагаас хөөрч, Истанбулын нисэх онгоцны буудал дээр ........цагт газардана. Энэ өдөр Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul, 212 Outlet шоппинг хийх боломжтой. Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг. Орой.......цагт Истанбул хотын онгоцны буудлын зүг хөдлөх, бүртгэл хийлгэх 18:15 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ. Дараа өдрийн өглөөний....... цагт УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Олон улсын нислэгийн 2 талын тийз
Зочид буудал
Аяллын хөтөч
Зочид буудлын өглөөний цай
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Аяллын иж бүрэн даатгал
Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар
Хувь хүний хэрэглээний зардал

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 7,490,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.