ЭРЭЭН-ЖИНИНЬ-ХӨХ ХОТ(мини аватар)

4 өдөр
20 хүртэл хүн
Хятад

Эрээн – Жининь – Хөх хотын аялал нь худалдаа, соёл, түүхийг нэг маршрутад багтаасан аялал юм. Богино хугацаанд гурван өөр хотын онцлогийг мэдрэх боломжтой.

Аялалын хөтөлбөр

1

УБ-ЗАМЫН ҮҮД

Улаанбаатарт ..... цагт вокзал дээр цугларна. .....цагт УБ-Замын Үүд чиглэлийн галт тэргэндээ суун хөдөлнө

2

ЭРЭЭН-ЖИНИНЬ ХОТ

Өглөө 07:15 Замын Үүд дээр очино. Хил гардаг улс хоорондын автобусаар Эрээн хотод очоод Жининь хот руу автобусаар явна. Жининь хот руу 350 км бөгөөд ойролцоогоор 3 цаг 30 минут явна. Өвөр Монголын хамгийн том 5-н одтой 'Water World' усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 оройн хоол /буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ. Усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/ бассейн, жакузи, цайны ёслолын танхим, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

3

ЖИНИНЬ-МИНИ АВАТАР ХӨТ ХОТ

Өглөөний цайны дараа Жининь хотоос аяллын автобусаар Мини Аватар руу ойролцоогоор 2 цаг явна. Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой. Мөн мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ. Орой ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх Хот руу хөдөлнө. Оройн хоолоо зочид буудалдаа иднэ.

4

ХӨХ ХОТ-ЭРЭЭН

Өглөөний цайг зочид буудалдаа уун, Хөх хотын томоохон дэлгүүрүүд болох ванда, гуомао, яболу дэлгүүрээр орно. Үдээс хойш Эрээн хотын зүг хөдөлнө. Хөх хотоос аяллын автобусаар Эрээн хот руу 400км замыг ойролцоогоор 4-5 цаг явна. Эрээн хотод очоод оройн хоолоо идээд 4 одтой зочид буудалд байрлан амарна.

5

ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД-УБ

Өглөөний цайгаа уун, Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт зочид буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад хил гарна. .....цагт ЗАМЫН ҮҮД-УБ чиглэлтийн вагонд суун хөдөлнө. Маргааш өглөө нь ....цагт УБ хотод бууснаар бидний аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

УБ-Замын үүд-УБ галт тэрэгний билет(зөрүү төлбөрийг төлөн купе авах боломжтой)
4 одтой зочид буудал
Аяллын иж бүрэн даатгал
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Хөтөлбөрт заагдсан унаа
Аяллын хөтөч
Хөтөлбөрт заагдсан хоол
Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар
Нутгийн хөтөч, жолоочид гарын мөнгө
Хувь хүний хэрэглээний зардал

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 890,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.