ИНДОНЕЗ-БАЛИ АРАЛ
Бали арал нь Индонезын хамгийн эрэлттэй аяллын бүс бөгөөд далайн эрэг, халуун орны байгаль, уламжлалт соёл, олон төрлийн адал явдалт үзвэрээрээ алдартай. Аялаад амрах, байгальд ойр байх, surf хийх эсвэл үзэсгэлэнт газруудаар аялахад тохиромжтой.
Аялалын хөтөлбөр
Өдөр 1: Улаанбаатар-Сөүл-Бали арал
-Нисэх онгоцны буудал дээр цугларна. Улаанбаатар хотоос Индонез улсын Бали арал руу ниснэ. -------- цагт /Тухайн цаг тийзнээс шалтгаалан өөрчлөгдөнө./ Бали арлын онгоцны буудалд буун, ачаа авахад хөтөч тосож авна. Зочид буудлын өрөөгөө хүлээн авч амарна.
Өдөр 2: Бали хотын аялал(хоол: өглөө, өдөр, орой)
-Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Бали арлын алдарт түүхэн дурсгалт соёлын үнэт өв Убуд ордоноор зочилно. -Өдрийн хоолоо идээд Тегалланг будааны тариалангийн талбайд зочлоно. Балигийн алдарт Алоха дүүжин савлуурт суун зургаа авахуулах боломжтой. Дэлхийн алдарт Лувак кофены тариалалтын талбайгаар зочлон өвөрмөц онцгой кофег хэрхэн тариалж, хэрхэн бэлтгэгдэн гарган авч буй үйл явцтай танилцангаа амталж үзнэ. -Энэ өдрийн аяллаа дуусгаад оройн хоолоо идээд амарна.
Өдөр 3: Бали/Rafting/ (хоол: өглөө, өдөр, орой)
-Өглөөний цайны дараа та байгалийн онгон дагшин гоо үзэсгэлэнтэй Аюун голын зүг хөдөлнө. Тус голын эрэг дагуу мэргэжлийн туршлагатай хөтөчийн удирдлага дор та сэтгэл хөдөлгөм, адал явдлаар дүүрэн rafting аялалд оролцох болно. Усан завиар урсаж явах зуур таныг ширэнгэн ойн өтгөн навчис, олон төрлийн шувуудын жиргээ, зэрлэг амьтдын анхаарал татам амьдрал угтана. -Рафтингийн туршид та урсгалын хүчийг мэдэрч, байгалийн зүгээс бэлэглэсэн сорилттой тулгарна. Аюун голын төв хэсэгт орших алдарт Нунгнунг хүрхрээгийн доогуур завиар өнгөрөх мөчид цэвэр усаар цохиулан сэргээн цэнэглэгдэх мэдрэмжийг амсах бөгөөд энэ нь таны аяллын хамгийн оргил, мартагдашгүй агшин байх болно.
Өдөр 4: Бали чөлөөт өдөр (хоол: өглөө)
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. /Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч унаа ороогүй болохыг анхаарна уу! Та хүсвэл нэмэлт төлбөртэйгээр авч болно/
Өдөр 5: WATER BOM усан парк (хоол:өглөө, өдөр, орой)
Өглөөний цайгаа тухлан зооглоод, адал явдлаар дүүрэн нэг өдрийг эхлүүлнэ. Бали арлын зүрхэн цэгт, алдарт Кута дүүрэгт орших "Waterbom" усан парк руу хөдөлнө. Энэхүү цэлгэр талбай бүхий, Ази тивд тэргүүлэх энтертайнмент цогцолбор нь “Баян бүрд” хэмээн алдаршсан бөгөөд төрөл бүрийн урт гулгуур, адал явдалтай усан тоглоомуудтай. Энд бүх насныханд тохирсон зугаатай булангууд байгаа. Оройн хоолоо зооглон, өдрийн алжаалаа тайлаад буудалдаа тухлан амарна.
Өдөр 6: Бали чөлөөт өдөр (хоол: өглөө)
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад энэ өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. /Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч унаа ороогүй болохыг анхаарна уу! Та хүсвэл нэмэлт төлбөртэйгээр авч болно/
Өдөр 7: Бали-Сөүл-Улаанбаатар(хоол: өглөө)
-Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ачаагаа аваад онгоцны буудал руу хөдөлнө. -Онгоцны буудалд очоод бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотруу ниснэ.





