ХӨХ ХОТ ШИНЖИЛГЭЭТ АЯЛАЛ

7 өдөр
5 хүртэл хүн
Хятад

Энэхүү аялал нь таны эрүүл мэндэд анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх шинжилгээ, зөвлөгөө, амралт зугаалгыг нэгтгэсэн аялал юм. Мэргэжлийн эмч, лаборатори, төвүүдэд хандсанаар таны эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, зөвлөгөө авна.

Аялалын хөтөлбөр

1

УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД

Улаанбаатар төмөр замын буудалд ..... цагт цуглана. ......цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

2

ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН - ХӨХ ХОТ

Өглөө ......цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж халуун тогооны ресторанд өдрийн хоолонд орно. Өдрийн хоолны дараа ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын руу аяллын автобусаар 400 км явж хүрнэ. Маргааш өглөө шинжилгээ өгөх тул оройн хоолоо сойх шаардлагатай. Буудалдаа амарна.

3

ХӨХ ХОТ – ШИНЖИЛГЭЭ - ШОППИНГ

Өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.

4

МИНИ АВАТАР/УСАН ПАРКТАЙ – ЖИНИНЬ

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Дараа нь шинжилгээний хариугаа авч эмчийн зөвлөгөө үйлчилгээ авна. Дараа нь Хөх хотоос аяллын автобусаар Мини аватар руу 60 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой. Мөн Мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ.

5

ЖИНИНЬ– ЭРЭЭН

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Эрээн хотын зүг хөдөлнө. Аяллын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна. Энэ өдөр чөлөөт цагтай тул шоппинг хийнэ. Зочид буудалд амарна.

6

ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. ........ цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. ........ цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдөлнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай. (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялна.

7

ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР

Өглөөний ....... цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Гал тэрэгний тасалбар
Зочид буудал
Аяллын хөтөч
Зочид буудлын өглөөний цай
Эрүүл мэндийн багц шинжилгээний төлбөр
Аяллын иж бүрэн даатгал
Хувь хүний хэрэглээний зардал
Шоппинг, хувийн хэрэглэлээ
Нутгийн хөтөч, жолоочид гарын мөнгө

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 1,190,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.