ХАЙНАН-ХАЙКОУ

7 өдөр
20 хүртэл хүн
Хятад

Хайнан арал нь “Хятадын Хавай” хэмээн нэрлэгддэг, дулаан уур амьсгал, цэнхэр тэнгис, халуун рашаан, амтат жимсээрээ алдартай аялал жуулчлалын бүс юм. Аралын хойд хэсэгт байрлах Хайкоу хот нь Хайнаны нийслэл бөгөөд орчин үеийн хотжилт, түүхэн дурсгал, тайван амгалан далайн эрэг, амтат хоолоороо жуулчдыг татдаг.

Аялалын хөтөлбөр

1

УБ-Хайкоу (хоол: орой)

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гаригт оройн 21:10 цагт хүннү эйр авиа компанийн онгоцоор ниснэ. Нислэгийн нийт хугацаа 5 цаг үргэлжлэх учир 02:10 цагт хайкоу хотод газардана. Онгоцны буудал дээр ирэхэд хөтөч тосож авах бөгөөд зочид буудал руу хүргэж өгөн бүртгэлээ хийлгэн өрөөгөө хүлээж аваад амарна

2

ХАЙКОУ - САНЯА (хоол: өглөө, өдөр, орой)

Өглөөний цайгаа уугаад 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Буудлаасаа гараад хайкоу хотоос аяллын автобусандаа сууж хайнан арлын үзэсгэлэнт саняа хот руу хөдөлнө. хайкоугаас саняа хүртэл 270км байдаг бөгөөд ойролцоогоор 3-4 цаг явна. Саняа хот руу явж байх замдаа сармагчингийн вант улсаар зочилох болно. өхөөрдөм, хөөрхөн сармагчнуудтай зургаа авхуулах, үзэсгэлэнт вант улстай танилцах болно. Буудалдаа ирж өрөөгөө хүлээж аваад оройн хоолоо идсэний дараа буудалдаа амарна. оройгбуудалтайгаа танилцан, пүүлд орж замын алжаалаа тайлах боломжтой.

3

ЧӨЛӨӨТ ӨДӨР (хоол: өглөө)

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

4

САНЯА ХОТЫН АЯЛАЛ (хоол: өглөө, орой)

Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж далайн сувдны дэлгүүр орно. дараа нь адал явдалт номхон далайн завьтай аялалд гарна. Энэ аялал нь 3 цаг үргэлжилдэг бөгөө аялагч нар нэмэлтээр далай дээр тоглож хөгжилдөх боломжтой. далай дээр тоглохоос гадна олон экстрем тоглоомуудтай учир тухайн өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлнэ. Үүний дараа бидний бэлдсэн бэлэг болох нисдэг тэргэнд суух болно. оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

5

ЧӨЛӨӨТ ӨДӨР (хоол: өглөө)

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

6

АТЛАНТИС УСАН ПАРК (хоол: өглөө, орой)

Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж атлантис усан парк болох орчин үеийн хамгийн том усан паркт өдрийн турш хөгжилдөн өнгөрөөнө. Үүний дараа зах худалдааны төв, дэлгүүрээр хэсэж худалдан авалт хийх чөлөөтэй өнгөрүүлнэ. Уг паркт 8 давхар байшинтай тэнцэх өндрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшгийг биеэр мэдрэн, 72.7км/ц-н хурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин акул загасны аквариумын дундуур урсан гарах болно. Тус паркийн тоглоомууд танд адерналиныг ихэсгэсэн мэдрэмжийг өгөх болно.

7

ЧӨЛӨӨТ ӨДӨР (хоол: өглөө)

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

8

САНЯА-УБ (өглөө, орой)

Өглөөний цайгаа уугаад 1000 метрийн өндөр шилэн гүүрэн дээрээс Саняа хотын гайхамшигт байгалийг харах болно. Нэг талаараа айдас мэдрэгдэх боловч нөгөө талаараа гайхамшгийг мэдрэх болно. Аяллын автобусандаа сууж Хайкоу хотын нисэх онгоцны буудал руу явна. Онгоц маань шөнийн 3:10 цагт нисэх учир тэр хүртэл дэлгүүр хэсэх боломжтой.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Олон улсын нислэгийн 2 талын тийз
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Хөтөлбөрт заагдсан зочид буудал/нэг өрөөнд 2 хүн байрлана/
Хөтөлбөрт заагдсан хоол
Хөтөлбөрт заагдсан унаа
Аяллын иж бүрэн даатгал
Аяллын хөтөч
Хувь хүний хэрэглээний зардал
Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар
Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 3,890,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.