СИНГАПУР-МАЛАЙЗ

7 өдөр
10 хүртэл хүн
Сингапур

Орчин үеийн технологи, цэвэр цэмцгэр зохион байгуулалттай Сингапур, мөн олон үндэстний соёл, түүхийн өвийг хадгалсан Малайз улсууд танд богино хугацаанд хамгийн олон өнгө төрхийг мэдрүүлэх аяллын боломж болно.

Аялалын хөтөлбөр

1

УБ-СИНГАПУР

Өглөө Хөшигтийн хөндийд байрлах Чингис хаан онгоцны буудалд......цагаас цугларч бүртгэлээ хийлгэнэ. ......цагт Улаанбаатар – Сингапур руу шууд ниснэ. .......цагт Сингапур улсын Сингапур хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авна. Хөтөч та бүгдийг угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн аваад буудалдаа байрлан амарна.

2

СИНГАПУР (хоол: өглөө, өдөр)

-Сингапурын бэлэг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөтэй Мерлион паркаар зочилно. Дараагаар нь Сингапурын хотын дундуур урсах гол дээгүүр уламжлалт усан онгоцтой явж, түүхэн болон орчин үеийн дурсгалт газруудыг тольдох боломжтой. -Дараагийн зочлох алдартай цэцэрлэгт хүрээлэн бол Gardens By the Bay. 260 акр газарт орших энэхүү хүрээлэн нь үндсэн 5 хэсгээс бүрддэг. Бид Cloud Forest , Supertree Grove гэсэн 2 хэсгээр зочлох бөгөөд Хамгийн өндөр Supertree-ийн орой дээр байрлах Supertree ажиглалтын тавцангаас цэцэрлэгт -Хүрээлэн болон хүрээлэн буй хотын гайхалтай өнгө үзэмжийг тольдох боломжтой./Тасалбар үнэ багтсан/ -Spectra light & Water show тоглолтыг үзэн энэ өдрийн хөтөлбөр дуусаад аялагчид буудалдаа байрлан амарна.

3

СИНГАПУР ЧӨЛӨӨТ ӨДӨР (хоол: өглөө)

Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Энэ өдөр хөтөч унаа үйлчлэхгүй. Та бүхэнд санал болгох нэмэлт төлбөртэй үзвэрүүд: Сэнтоза арлаар зочлон Юниверсал парк, Усан парк, Далайн аквариум, Лааны тосон музей, Кабел кар, Мөн маш гоё далайн эргүүдтэй тул далайн эрэг дээр амарч болно.

4

Сингапур - Куала Лумпур (хоол: өглөө, өдөр)

-Өглөөний цайгаа буудалдаа уугаад ачаагаа аваад буудлаа хүлээлгэн өгнө. Энэ өдөр бид Сингапураас Малайз улсын Куала Лумпур хот руу хөдлөх болно. -Куала Лумпур хотод ирээд буудлаа хүлээн аваад чөлөөт цагтай. Худалдааны гудамжаар орж худалдан авалт хийхээс гадна шөнийн Куала Лумпуртай танилцах боломжтой.

5

Куала Лумпур- Гентинг Хайланд (хоол: өглөө, орой)

-Genting Highlands бол Малайзын төв хойгийн Титивангса уулс дахь Улу Кали уулын оргилд 1800 метрийн өндөрт байрладаг цогцолбор газар юм. Худалдааны томоохон төв дэлгүүрүүд, олон улсад алдартай одны зэрэглэлтэй буудлууд, гадна болон дотно тоглох боломжтой олон төрлийн тоглоомууд, урлагийн театр, мөс цасны орон, соёлын сэдэвчилсэн парк , шашны сүм хийдүүд, казино гээд бүхий л зүйлсийг нэг дор цогцлоосон бүтээн байгуулалт билээ. -Бид кабел кар буюу дүүжин машинд суугаад уулсын оргил руу халуун орны ширэнгэн ойн амьдралыг дээрээс тольдонгоо хүрэх болно. Та энэхүү цогцолбор газарт худалдаа наймаа хийх, казино орох, төрөл төрлийн орон орны ресторануудын хоолнуудаас сонгон идэх, тоглолт үзэх зэргээр хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

6

Куала Лумпур хотын аялал (хоол: өглөө, өдөр)

Өглөөний цайгаа буудалдаа уугаад аялалдаа гарна. Хинди шашинд Дайны Бурхан хэмээх Муруган-д зориулсан шохойн чулуун энэхүү агуйн гадна 43 метрийн өндөртэй хөшөө байрладаг. Бид энэхүү агуйгаар зочилсны дараагаар Дэлхийд өндрөөрөө 7-т жагсдаг Куала Лумпур цамхгийн гадна зургаа татуулна. Дараа нь жуулчдын ихээр зочилдог худалдааны гудамж /Chinatown/ руу очно. Энд хамгийн алдартай гудамжны гоймон, шарсан загас идэхээс гадна маш олон бэлэг дурсгалын дэлгүүрүүд бий. Малайз улсын чимэг болсон дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг байсан Ихэр цамхгийн гадаа очиж зургаа татуулна. Үүний дараагаар худалдаа хийх чөлөөт цагтай. Орой буудалдаа ирээд өнөөдрийн аялал маань дуусна.

7

Куала Лумпур чөлөөт өдөр (хоол: өглөө)

Энэ өдрийг та өөрийнхөөрөө, тайван бөгөөд дурсамжтай өнгөрүүлэх боломжтой. Өглөөний цайны дараа та хүссэн газраа очиж, сонирхсон зүйлсээ хийгээрэй. Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй.

8

Куала Лумпур-Сингапур-УБ (хоол: өглөө)

Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Куала Лумпур хотоос Сингапурын чиглэлд аяллын автобусаараа хөдөлнө. Сингапур хотын нисэх онгоцны буудалд ирээд бүртгэлээ хийлгэн .....цагийн шууд нислэгээр Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. .....цагт Чингис хаан олон улсын онгоцны буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Зочид буудал
Зочид буудлын өглөөний цай
Хөтөлбөрт заагдсан хоол
Аяллын иж бүрэн даатгал
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
УБ-Сингапур-УБ шууд нислэгийн 2 талын тийз
Хувь хүний хүсэлтээр үзэж буй үзвэрийн үнэ, унаа, хөтчийн зардал
Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
Хувь хүний хэрэглээний зардал
Нутгийн хөтчийн гарын мөнгө 28-30 доллар

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 5,690,000
Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Өргөн түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.